Уран сайхны гимнастикийн тамирчид Орост ур чадвараа харуулав

Д. Бямбажаргал
Уран сайхны гимнастикийн суурь хүмүүжлийн төвийн дэргэдэх “ Старлит” клубийн баг, дасгалжуулагч, тамирчид маань ОХУ-ын Томск мужийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах “ГРАЦИЯ” олон улсын нээлттэй тэмцээн энэ оны гуравдугаар сарын 24-25-нд боллоо. Тэмцээнд ОХУ-ын есөн муж, Казакстан болон Монголын 200 орчим тамирчин 10 насны ангилалд өрсөлдөв. Манай улсаас Б.Болормаа Б.Эрдэнэзаяа нарын удирдлага дор Н.Ану-Үжин, Т.Сувд-Эрдэнэ, Б.Лхамаа, Э.Аминаа, М.Энхцацрал, Н.Урангоо, Т.Энхлэн, Ц.Солонго, Б.Удвал, Б.Есүй, С.Мөнхгэрэл, П.Аялгуу, Х.Минжин, Х.Батзул, Т.Ану, Д.Нямдаваа, Н.Мандуухай нарын 17 тамирчин оролцсон юм. Баг тамирчдын амжилтаас сонордуулбал: Насны ангилал 2007-2006 он: 1-р байр алтан медаль Н.Ану-Үжин 21.350 оноо Насны ангилал 2008 он: 7-р байр Н.Урангоо 20.300 оноо Насны ангилал 2009 он: 5-р байр П.Аялгуу 18.950 оноо Насны ангилал 2010 он: 5-р байранд Н.Мандуухай 10.450 оноо   Мөн тамирчид маань үргэлжлүүлэн Улан-Үдэ хотод дараагийн тэмцээндээ орохоор хөлгийн жолоо залсан байна. Амжилтанд хиз хязгаар гэж үгүй охидоо амжилт хүсье !