Дуулиан: Боксчин Э.Цэндбаатар хотын гудамжаар нүцгэн алхав (видео)

Д. Бямбажаргал
Дуулиан: Боксчин Э.Цэндбаатар хотын гудамжаар нүцгэн алхав (видео)

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр хотын гудамжинд нүцгэн алхаж дуулиан тарив.

Монголын боксын шигшээ багийн гишүүн, шилдэг тулаанчдын нэг Эрдэнэбатын Цэндбаатар хотын гудамжаар нүцгэн алхаж, олны нүдийг орой дээр нь гаргав.

Өдгөө 24 настай авьяаслаг боксчин залуу өмнө нь нэг бус удаа асуудалд холбогдож байсан билээ.

Бичлэгийг фэйсбукээс авав

Тодруулбал, Эрдэнэт хотод болсон шилдэг найман боксчдын халз тулаанд оролцох үеэр өөрийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч асан С.Эрдэнэбаттай муудалцаж, зодуулсан гэх өнгөрсөн аравдугаар сард хэвлэлээр тарсан билээ. Хохирогч Э.Цэндбаатарын хуруу нь хугарч, цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм.

Түүнчлэн 2017 онд шигшээ багийн бэлтгэл цугларалтад байх үедээ наргиж яваад бусдад зодуулж, хүнд гэмтэл авсан удаатай. Түүнийг машинаар дайрч гэмтээсэн залуу шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Хэрэг явдал гарах үеэр түүнтэй хамт байсан Х.Энх-Амар, Г.Баярхүү нарын хамтаар Монголын боксын холбооноос зургаан сараар эрхийг нь хассан билээ.

Э.Цэндбаатар гэж хэн бэ?

Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар өнгөрсөн жил сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медальт зүүж, энэ амжилтаараа үнэлэгдэн Монголын шилдэг тамирчинг тодруулдаг "Бөртэ чоно" наадмын Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон билээ. Өмнөх жилд нь Азийн наадмаар түрүүлсэн амжилтаараа шилдэг эрэгтэй гурван тамирчны нэгээр тодорч байв. Тэрбээр 19 насандаа Риогийн олимпод оролцож, шагналт V байр эзэлсэн юм.