Жек Пол: Дана Уайт залуусдаа хангалттай хувийг нь өг

Д. Бямбажаргал

Youtuber Жек Пол долоо хоногийн өмнө Бен Аскрэнийг боксын тэмцээнд хүнд цохилтоор нокаут хийж дуулиан дэгдээсний дараа өнгөрсөн бямба гаригт UFC 261 үзэж сонирхохдоо Даниэль Кормьерт хэдэнтээ муу үг хаяж муудалцаад авсан.

 Мэдээжийн хэрэг сэтгүүлчид эхний боломжийг ашиглан UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтаас долоо хоногийн өмнө PPV-ээрээ амжилтад хүрсэн Жек Полын талаар асуусан. Дана Уайт ч 1.3 сая PPV борлуулалтанд Уайт итгэхгүй байгаагаа ч илэрхийлээд авсан юм. UFC 261 тэмцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Уайт: Би түүний ямарч үгэнд итгэхгүй,түүний хийж байгаа зүйлс бол зүгээр л хараал идсэн циркийн тоглолт. Тэнд бодит зүйл огт байхгүй. Тэнд хэн нэгэн бодит тулаан хийж байна гэж та нар итгээд байгаа юм уу?  Алив ээ. Би энд жинхэнэ бизнес, жинхэнэ спортыг босгосон. “Энэ бүх түүний бүтээж байгаа түүх зүгээр л галзуу зүйлс,тэр нь ч түүнд  сайн хэрэг. Тэрээр магадгүй 40 настай, 30 фунтээр хөнгөн жинтэй НБА-гийн тоглогчийг нокаутаар ялсан, харин тэр  Аскренд юу тохиолдсон  талаар юу гэж бодохоо мэдэхгүй байна. Жижигхэн залуу минь чи чадахаараа л  мөнгөө ол гэж хэлжээ.

Энэ нь Полыг бухимдуулсан бололтой. Пол ч удалгүй Instagram дээр UFC-н тулаанчдын цалинг хангаллтай биш хэмээн шүүмжилсэн  мэдэгдэл нийтлэв. ММА-н олон тулаанчид гэнэт л боксын тэмцээнд оролцох хүсэлтэй болсон нь нууц биш. “Би гурав дахь тулаандаа UFC-ийн түүхэн дэх бүх тулаанчдаас илүү их мөнгө олсон.Магадгүй Дана залуусдаа  зохих хувийг нь өгөх цаг болсон байх. Дана, чи хөгжөөн дэмжигчдийн үзэхийг хүсч буй Жон Жонс Фрэнсис Нганну нарыг тулалдуул.Тэгээд 2 тулаанч бүрт 10 саяыг өг бас  PPV-с олсон орлогоос ч тэд хувиа аваг.  "UFC-ийн тулаанчид яагаад боксчидтой харьцуулахад ийм бага цалин авдаг вэ? Би яагаад гурав дахь тулаандаа Хабиб, Конор бусад UFC-ийн шилдгүүдээс илүү их мөнгө олсон юм бэ? Би яагаад гэдгийг нь мэднэ гэж жиргэжээ.

Мэргэжлийн боксын дэвжээнд 3 удаа гарсан 24 настай Пол бүх өрсөлдөгчөө дутуу гаргасан. Анхны тулаанаа 2020 оны 1 сарын 30 Их Британы Анесонжибтэй хийж 1 үед хүнд цохилтоор буулгаж авсан. Дараагийн тулаандаа нэгэн цагт АНУ-н НБА-н тоглогч байсан Нэт Робинсоныг 2 үед нам цохин унагааж тулаан сонирхогчдын анхаарлыг татаж чадсан аж. Харин 3 дахь тулаанаа Азийн ONE FC холбоонд домог болсон Бэн Аскрентэй хийж 1 үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж тулааны ертөнцөд дуулиан дэгдээсэн юм.