Хоккей ДАШТ: 1/4 шигшээд тоглох багууд тодорлоо

Зургадугаар сарын нэгний өдөр Латви улсын нийслэл Рига хотод зохион байгуулагдаж байгаа 84 дэх удаагийн шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж 1/4 шигшээд оролцох багуудын нэрс тодорлоо. ОХУ, Швейцар, Чех, Словакын шигшээ баг А группээс плей-оффт шалгарсан бол В группээс АНУ, Финлянд, Герман, Канад хэсгээ тэргүүлжээ.
Онооны байдал
А хэсэг: Орос - 17, Швейцар - 15 оноо, Чех - 13, Словак - 12, Швед - 10, Дани - 9, Беларусь - 4, Их Британи - 4.
B хэсэг: АНУ - 18, Финланд - 17 оноо, Герман - 12, Канад - 10, Казахстан - 10, Латви - 9, Норвеги - 8, Итали - 0.
Шигшээ тоглолтууд зургадугаар сарын гуравны өдөр болж өнгөрнө.
Хэсгээ тэргүүлэн гарсан Оросын баг тамирчид Канад шигшээтэй. Одоогийн аваргын нэрийг авч явж буй Финлянд Чехийн шигшээтэй. Швейцарын шигшээ баг Канадыг плей-оффт гаргахад том үүрэг үзүүлсэн Германтай. Мөн АНУ баг тамирчид Словакын багтай ийнхүү тоглохоор боллоо.
Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон улсын шайбтай хоккейн холбоо (IIHF) -ны ивээл дор 1920 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ.
Сүүлчийн 83 дахь шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 5-р сарын 10-26 хооронд Словакийн Братислав, Кощицед зохион байгуулагдаж аваргаар Финляндын шигшээ баг Канадыг 3:1 харьцаатайгаар хожиж, гуравдугаар байрыг хойд хөршийн тамирчид 3:2 харьцаатайгаар Чехийг хожиж авч байжээ.