ХОЛИМОГ ТУЛААНЫ ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Жон "ЯС" Жонс UFC-тэй тохиролцоонд хүрсэнгүй. Усман зодог тайлах тухай анх удаа ярив. Итал эр Веттори хүссэн тулаанаа авч чадахуу?
Дерек "Хар араатан" Льюсийн эсрэг Фрэнсис " Предатор" Нганну 2
Дана Уайт: Жонс 30 сая ам доллар хүсэж байгаа.Магадгүй Фрэнсис Нганну бүсээ хамгаалах тулааныг Дерек Льюстэй хийх байх.

Фрэнсис Нганну дөрвөн долоо хоногийн өмнө хүнд жингийн UFC-ийн аваргын бүсийг Степи Миочичоос булаан авсан. Бүсээ хамгаалах тулааны эхний өрсөлдөгч ч хараахан тодроогүй байгаа нь Жон Жонс хүнд жинд хийх анханы тулаандаа хэт өндөр дүн шаардсантай ч холбоотой байсан юм. Хоёр талаас тохиролцоонд хүрэхгүй байгаа тул "Хар араатан" Деррик Льюистэй Нганну анхны аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийх болно гэж UFC-ийн Ерөнхийлөгч Дана Уайт Билл Симмонсын подкаст дээр хэлсэн байна.
UFC-ийн ерөнхийлөгчийн тайлбарласнаар: “Жон баталгаатай 30 сая ам доллар хүсч байна. Бид том тулааныг үзэх үзэгчдээс олох мөнгөөр санхүүждэг. Жон ч ашгаасаа хувь хүртэх болно. Бид бизнес эрхэлж байгаа учраас компаниа зөв удирдаж,түүнийг дампууруулахгүй байх нь бидний үүрэг юм. “Бид Жоныг тулалдуулах талаар хичээсэн боловч хэзээ нэгэн цагт бас өөр хувилбар хайх хэрэгтэй болсон. Бодит бөгөөд шударгаар бол Деррик Льюис аваргын төлөө тулалдах ёстой ”гэж Уайт хэлжээ. Льюс ч өмнө нь Фрэнсис Нганнуг ялж байсан туршлагатай нэгэн бөгөөд, сүүлийн гурван тулаандаа ч маш сайн байж чадсан юм.
Жон Жонс ч энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Саяхан твиттер хуудсандаа өөрийгөө UFC- холбооноос чөлөөлж өгөхийг шаардсан тухайгаа ч оруулаад байна. Магадгүй холимог тулаан сонирхогчид алдарт Жон Жонсыг Азийн ONE FC тулааны холбоонд ч харах боломж нээгдэж болох юм.
Камару Усман зодог тайлах тухай ярив : Масвидалтай хийх тулаан сүүлчийнх үү?
Ням гарагт Камару Усман, Хорхе Масвидал нар UFC 261 тэмцээнд хоёр дахь удаагаа нүүр тулна. Аваргын бүсийг эзэмшигч Усманы хувьд энэ нь "гудамжны Есүс" -тэй хийсэн анхны тактикийн тулааны дараа ахин өөрийгөө шилдэг нь гэдгээ батлан харуулах боломж юм.

Саяхан Усман MMA Fighting-д өгсөн ярилцлагадаа: Би бүх зүйлийг бодьтой харж бас шудрагаар ханддаг.Би энэ бүхнийг үүрд хийж чадахгүй бөгөөд үүнийг байнга хийхийг ч хүсдэгүй. Надад одоогоор яг л хурдны морь бусад морьдоо нэг тойрог гүйцээд түрүүлж яваа юм шиг мэдрэмж төрөөд байна. Багш нар бас бусад агуу тулаанчид ч надад хэлж байсан.Олон тулаанд ялж,хүссэн оргилдоо хүрэх үед бэлтгэлийн заалруугаа явах зам ч тийм сонирхолтой байхаа больдог учраас үргэлж шинээр өөрийгөө хурцлах зүйл олох хэрэгтэй.Харин энэ удаагийн Масвидалтай хийх тулаан бол өөр, учир нь Масвидал өмнөх ялагдлаа бэлтгэл дутуу,цаг давчуу байсан зэрэг олон шалтгаанаар цайруулсан .Энэ удаа түүнд энэ бүхэн буруу байсан гэдгийг нь батлан харуулж түүнийг нам цохихоор ахин торонд орох болно гэж Усман хэлжээ.
Усман нэгэн цагт жиндээ ноёлж байсан Тайрон Вудлиг ялж аваргын бүсийг авсанаас хойш Колби Ковингтоныг техникийн нокаутаар буулгаж, Масвидалийг оноогоор илт илүүрхэж, хамгийн сүүлд Гилберт Барнсийг хүнд цохилтоор нокаутанд оруулсан. Масвидалийг ялсны дараа Ковингтонтой хийх дараагийн тулаан хүлээгдэж магадгүй гэж UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт саяхан хэлсэн.
UFC 263: Израел Адесаньягийн эсрэг Марвин Веттори 2
Роберт Уиттейкер биш, Марвин Веттори дунд жингийн аваргын төлөө Израел Адесаниятай тулалдана.

UFC 263 тэмцээн хараахан албан ёсоор тодорхой зарлагдаагүй байгаа ч Бразилийн Комбат портал сайтын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Дана Уайт подкаст дээр энэ тухай ярьжээ.
Хэдэн долоо хоногийн турш 6-р сарын 12-нд болох UFC 263-т тохирох гол тулааныг UFC хайж байгаа юм. Эрэгтэйчүүдийн ялааны жинд Дейвесон Фигуэйредо, Брэндон Морено нартай хийх гол тулаан аль хэдийн тодорхой болсон байсан ч UFC өөрийн PPV зорилгод хүрэхэд хангалтгүй гэж үзсэн байна.
Дана Уайт Билл Симмонсын подкаст дээр UFC анх дунд жингийн аваргын төлөө тулалдааныг Роберт Уиттейкерт санал болгосон.Харин цаг хугацааны хувьд нилээн давчуу бас Роберт Уиттакер ч өнгөрсөн бямба гарагт хийсэн хүнд тулааны дараа бэлэн болох болоогүй гэж UFC үзжээ. Тиймээс Марвин Ветторид 2 дахь боломж ийнхүү олдож,тэрээр ч хүссэн тулаанаа авах боломжтой боллоо.
Хагас хүнд жинд Ян Блаховичд дийлдсний дараа жиндээ эргэн ирж буй дунд жингийн аварга Адесанья UFC-ийн замналаа 2018 онд эхлүүлж, эхний есөн тулаандаа ялж байсан юм. Одооноос 3 жилийн өмнө Ветторитой хийсэн тулаанд шүүгчдийн саналаар ялж байсан тэрээр энэ удаад Итал эр хэрхэн бэлдэж ирснийг шалгаж үзнэ.
Ветторигийн хувьд Адесаньятай хийсэн дуэль нь түүний замналын хамгийн сүүлийн ялагдал байв. Түүнээс хойш Итал эр таван тулаан хийж ялалт байгуулж, хамгийн сүүлд Жак Херманссон, Кевин Холланд зэрэг шилдгүүдийг оноогоор ялсан.
Эх сурвалж: www.ufc.com www.gnp1.de