Танилц: Орос - 2018 хөлбөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэхүүд
Д. Бямбажаргал
Спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ нээлтээ хийхэд 2 хоног үлдлээ. Манай сайт уншигчдад зориулж, тус тэмцээний 12 цэнгэлдэхийг танилцуулж байна.
Сонирхуулахад, ОХУ-ын лигийн томоохон багууд болох "ЦСКА Москва" багийн ВЕБ цэнгэлдэх хүрээлэн (2016 онд нээлтээ хийсэн), "Динамо Москва"-гийн энэ жил нээлтээ хийсэн ВТБ цэнгэлдэх анх мөрийн хөтөлбөрт багтаагүй тул ДАШТ-ийг зохион байгуулах цэнгэлдэхийн тоонд ороогүй аж. Бүх цэнгэлдэхүүд багадаа хэсгийн шатны 4 тоглолт зохион байгуулах журамтай.
Хот: Москва Багтаамж: 81 мянган үзэгч Нээлтээ хийсэн огноо: 1956 Хэсгийн тоглолтууд: ОХУ - Саудын Араб, Герман - Мексик, Португал - Марокко, Дани - Франц Хасагдах шат: Шөвгийн 16, хагас шигшээ, шигшээ
"Лужники" цэнгэлдэх хүрээлэн энэ ДАШТ-ий гол чимэг болох юм. 1956 онд анх Төв Лениний цэнгэлдэх хүрээлэн нэрээр баригдсан энэ байгууламжинд олон түүхэн үйл явдал болж байлаа. Тодруулбал, 1980 оны Москвагийн зуны олимп нээлтээ хийж байсан бол 2008 онд Аваргуудын лигийн шигшээ тулааныг зохион байгуулсан билээ. Уг цэнгэлдэхийг ДАШТ-д зориулж, сэргээн засварлахаар шийдсэн бөгөөд 2013 онд хааж, өнгөрсөн арваннэгдүгээр сард дахин нээжээ.
Хуучин цэнгэлдэх 78 мянган үзэгчийн багтаамжтай байсан бол шинэ нь 81 мянгад хүрсэн. Үүний тулд гүйлтийн замыг хасч, үзэгчдийн суудлын тоог нэмсэн гэнэ. Дээвэрт нь оройн цагаар гэрэлтэх гэрэлтүүлэг нэмж суулгасан бөгөөд жуулчдыг татдаг их удирдагч Лениний хөшөөг хэвээр нь үлдээжээ.
"Лужники"-д ДАШТ-ий 7 тоглолт болно. Үүнд нээлтийн болон ДАШТ-ий цомыг өргөх, шигшээ тоглолт хамаарч буй.
Хот: Москва Багтаамж: 45,360 үзэгч Нээлтээ хийсэн огноо: 2014 Хэсгийн шат: Аргентин - Исланд, Польш, Сенегал, Бельги-Тунис, Серб-Бразил Хасагдах шат: Шөвгийн 16
Москвагийн Тушиногийн гудамжинд байрлах "Спартак" цэнгэлдэх бол Оросын хамгийн өндөр амжилттай хөлбөмбөгийн клуб болох "Спартак Москва"-гийн гэр юм. Өнгөрсөн жил ОХУ-д тив хоорондын цомын тэмцээнийг зохион байгуулахад дөрвөн цэнгэлдэх ашигласны нэг.
Оросын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй баг болох "Спартак" хэзээ ч өөрсдийн цэнгэлдэхтэй байгаагүй. Тэд 1992-2001 оны хооронд лигтээ 9 удаа түрүүлэхдээ ч цэнгэлдэх түрээсэлдэг байлаа. Харин сүүлийн 15 жилд анх удаа лигийн цом авахдаа буюу 2016-17 оны улиралд түрүүлж, шинэ цэнгэлдэхээ мялаасан юм.
Уг цэнгэлдэхийн үүдэнд алдарт Старостины ах дүүсийн хөшөө бий. Николай, Александр, Андрей, Пётр Старостин нарын ах дүү дөрвөл 1930-аад оны үед "Спартак Москва" багийн нүүр царай болсон шилдэг хөлбөмбөгчид байлаа.
Хот: Нижний Новгород Багтаамж: 44,899 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн шат: Швед - БНСУ, Аргентин - Хорват, Англи - Панам, Швейцарь - Коста Рика Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8
Лужники цэнгэлдэх хүрээлэн

Спартак цэнгэлдэх хүрээлэн

Казан цэнгэлдэх хүрээлэн
Хот: Казан
Багтаамж: 45,379 Нээлтээ хийсэн огноо: 2013 Хэсгийн шат: Франц - Австрали, Иран - Испани, Польш - Колумб, БНСУ - Герман Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8
Самара цэнгэлдэх хүрээлэн
Хот: Самара
Багтаамж: 45,568 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн тоглолт: Коста Рика - Серб, Дани - Австрали, Уругвай - ОХУ, Сенегал - Колумб Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8
Мордовиа цэнгэлдэх хүрээлэн
Хот: Саранск
Багтаамж: 44,442 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн тоглолтууд: Перу - Дани, Колумб - Япон, Иран - Португал, Панам - Тунис Хасагдах шатны тоглолт: Байхгүй
Ростов цэнгэлдэх хүрээлэн
Хот: Ростов
Багтаамж: 45 мянга Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн шат: Бразил - Швейцарь, Уругвай - Саудын Араб, БНСУ - Мексик, Исланд - Хорват Хасагдах шат: Шөвгийн 16
Фишт цэнгэлдэх хүрээлэн
Хот: Сочи
Багтаамж: 47,659 Нээлтээ хийсэн огноо: 2013 Хэсгийн шат: Португал - Испани, Бельги - Панам, Герман - Швед, Австрали - Перу Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8
Екатеринбург цэнгэлдэх хүрээлэн
Хот: Екатеринбург
Багтаамж: 35,696 Нээлтээ хийсэн огноо: 1957 Хэсгийн шат: Египет - Уругвай, Франц - Перу, Япон - Сенегал, Мексик - Швед Хасагдах шат: Байхгүй
Волгоград цэнгэлдэх хүрээлэн
Хот: Волгоград
Багтаамж: 45,568 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн шат: Тунис - Англи, Нигерь - Исланд, Саудын Араб - Египет, Япон - Польш Хасагдах шат: Байхгүй
Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэн
Хот: Нижний Новгород Багтаамж: 44,899 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн шат: Швед - БНСУ, Аргентин - Хорват, Англи - Панам, Швейцарь - Коста Рика Хасагдах шат: Шөвгийн 16, шөвгийн 8

Калининград цэнгэлдэх хүрээлэн
Хот: Калининград
Багтаамж: 35,212 Нээлтээ хийсэн огноо: 2018 Хэсгийн шат: Хорват - Нигерь, Серб - Швейцарь, Испани - Марокко, Англи - Бельги Хасагдах шат: Байхгүй
Сант Петерсбург цэнгэлдэх хүрээлэн
Хот: Сант Петерсбург
Багтаамж: 68,134 Нээлтээ хийсэн огноо: 2017 Хэсгийн шат: Марокко - Иран, ОХУ - Египет, Бразил - Коста Рика, Нигерь - Аргентин Хасагдах шат: Шөвгийн 16, хагас шигшээ, хүрэл медалийн тоглолт