Орост тоглох ази тоглогчдын талаар таны мэдэхгүй 5 баримт
Д. Бямбажаргал
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр багаа чирж явах том оддын талаар та бид хэдийнэ мэддэг болсон байх. Түүнчлэн гялалзах магадлалтай залуу тоглогчдын талаар ч судалж, харсан зүйл их. Харин олонд төдий л танигдаагүй тамирчдын талаар та юу мэдэх вэ? Энэ удаад BBC Sport цахим хуудаст Ази тивийн таван тоглогчийг танилцуулж байна.
Энэ жил 21 настай залуу хагас хамгаалагч Абдуллах аль-Хайбари өнгөрсөн оны хоёрдугаар сард л мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхэлж байв. Өдгөө "Аль-Шабаб" багт зүтгэж буй Хайбариг "Эвертон"-ы тоглогч асан Кевин Шийди, Майк Неуэлл нар гаргаж ирсэн юм.
Кевин Шийди 1990 оны ДАШТ-д Английн эсрэг гоол оруулж байсан Ирландын тоглогч. Өдгөө "Аль-Шабаб"-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол Майк Неуэлл тус багийн хөлбөмбөг хариуцсан захирал аж.
Австралийн шигшээд "2" дугаартай тоглогдог Милош Дегенеч бол үнэндээ Хорватад амьдардаг байсан Серб үндэстэн юм. Түүний гэр бүл Косовогийн дайнаас дүрвэж, Сербээс зугтсан юм. Тэднийх амар тайван амьдрал хайж, 2000 онд хоёр уут хувцас, 400 ам.доллартай л Сиднейд ирсэн гэдэг.
24 настай Дегенеч Австралийн 17 хүртэлх насны өсвөрийн багт тоглож байсан ч дараа нь Сербийн 19 хүртэлх насны залуучуудын багт данстай болжээ. Харин насанд хүрэгчдийн шигшээгээ сонгох шаардлага тулгарахад Дегенеч өөрт нь гайхалтай амьдрал бэлэглэсэн Австралийг сонгосон байна.
Алиреза Бейранванд (Иран)

Юто Нагатомо (Япон)

Наран улсын шилдэг хамгаалагчдын нэг Юто Нагатомо ОХУ-ыг зорих Японы 23 хөлбөмбөгчнөөс шигшээдээ 100 тоглолтод оролцсон гурван хүний нэг.
Зүүн жигүүрийн хамгаалалтад гардаг энэ эр хоёр жилийн өмнө Японы жүжигчин Айри Тайратай гэрлэсэн. Тэрбээр хайртай бүсгүйдээ гэрлэх саналаа Италийн алдарт "Сан Сиро" цэнгэлдэхэд тавьсан юм. Тус өдөр тоглолтгүй байсан хэдий ч хөлбөмбөгчин эрийн саналаар зочилсон япон бүсгүй ийм гэнэтийн бэлэгтэй учирсан аж. Өдгөө 31 настай Нагатомо нэгэн үе "Интер Милан"-д тоглож байсан ч өдгөө Туркийн "Галатасарай" багт зээлээр зүтгэж яваа юм.Хон Чул, Ким Мин Ву, Жү Си Ён (БНСУ)

Абдуллах аль-Хайбари (Саудын Араб)
Энэ жил 21 настай залуу хагас хамгаалагч Абдуллах аль-Хайбари өнгөрсөн оны хоёрдугаар сард л мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхэлж байв. Өдгөө "Аль-Шабаб" багт зүтгэж буй Хайбариг "Эвертон"-ы тоглогч асан Кевин Шийди, Майк Неуэлл нар гаргаж ирсэн юм.
Кевин Шийди 1990 оны ДАШТ-д Английн эсрэг гоол оруулж байсан Ирландын тоглогч. Өдгөө "Аль-Шабаб"-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол Майк Неуэлл тус багийн хөлбөмбөг хариуцсан захирал аж.
Милош Дегенеч (Австрали)