ОХУ-ын 12 гишүүн ОУОХ-ны хуралд оролцсонгүй

temuulen

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотод болж буй. Тус хорооны гишүүн болох ОХУ-ын 12 хүн энэ удаагийн хуралд оролцсонгүй.

Олон улсын олимпын хорооны гишүүн Шамил Тарпищев, Елина Исинбаева тэргүүтэй Оросын 12 гишүүн энэ удаагийн хуралдаанд оролцсонгүй.

ОУОХ-ны Ёс зүйн хороо энэ оны эхэнд Ш.Тарпищев, Е.Исинбаева нарыг гишүүнээс татгалзах шаардлагагүй, цэргийн албатай хамааралгүй, дайныг дэмжээгүй гэж үзсэн билээ.