Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн азийн лигт оролцоно

Д. Бямбажаргал
Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн азийн лигт оролцоно

Азийн хамгийн хүчтэй лигийн аварга багуудыг нэгтгэсэн “East Asia Super League”-д Монголын үндэсний дээд лигийн аварга баг оролцох боломж нэмэгдлээ.

Тус лигт Азийн топ лигүүд болох Японы B league, БНСУ-ын KBL, Тайваний P league, Филиппиний PBA лигийн аварга багууд оролцдог юм.

Тэгвэл өчигдөр Макао-д болсон тус лигийн хурлын үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгжаргал оролцож 2024-25 оны Үндэсний дээд лигийн аварга багаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд байна.

Ингэснээр МСБХ-ны Монголын Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд “Basketball Champions League (BCL)”, “East Asian Super League (EASL)”-дэд оролцох боломжтой болж буй юм.