Гэмтэлтэй гэж баашилсан тоглогчийг гэрт нь буцаав
Д. Бямбажаргал
Хорватын шигшээ багийн довтлогч Николай Калинич гэртээ буцжээ. Түүнийг дасгалжуулагч Нигерийн эсрэг тоглолтын 85 дахь минутад сэлгээнээс талбайд гарахыг хүссэн ч нурууны бэртэлтэй гэж баашилсан гэнэ.
Өдгөө 30 настай довтлогчийн оронд өөр тоглогч авчрах боломжгүй тул Хорватын шигшээ баг 22 тоглогчтой ДАШТ-ийг үргэлжлүүлэх шаардлагатай болсон аж. Италийн "АС Милан"-д зүтгэдэг Н.Калинич Бразилын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод мөн л нуруу өвчтэй хэмээн шалтаглаж тоглоогүй. Тэгвэл түүнийг хөөх шийдвэр гаргасан талаар дасгалжуулагч Златко Далич "Надад ямар ч үед бэлэн байх тоглогч хэрэгтэй" гэж ярьжээ.
Н.Калинич Хорватын шигшээд 41 тоглолт хийж, 15 гоол оруулсан. Харин сүүлийн дөрвөн тоглолт дараалан сэлгээнд суусан юм.
Ингээд манай сайт ДАШТ-ий эцсийн бүрэлдэхүүнд багтсан ч эрт гэртээ харьсан 5 тохиолдлыг онцлоё.
Уилли Жонстон (Шотланд)

Рой Кийн (Ирланд)

Диего Марадона (Аргентин)

Николас Анелка (Франц)

Златко Захович (Словен)
