Самурайнууд хариугаа авлаа
Япон 2:1 Колумб
Гоол: Шинжи Кагава 6, Юяа Осако 73, Хуан Куинтеро 39 Тоглолтын шилдэг: Юяа ОсакоДөрвөн жилийн өмнө Бразилд болсон ДАШТ-д колумбчууд хэсэгтээ Японыг 4:1-ээр хожиж "гомдоосон" бол энэ удаа Орост япончууд хариугаа авлаа. Тоглолтын дөнгөж гуравдахь минутад хагас хамгаалагч Карлос Санчес эсрэг багийн довтолгоог гараараа хааж зогсоосон тул дүрмийн дагуу улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Ийм санаанд оромгүй, тооцоолоогүй үйл явдал тус хоёр багийн хэмнэлийг эрс өөрчилсөн.

К.Санчес тоглолт эхлээд 176 секундын дараа улаан хуудас авсан нь 1986 оны ДАШТ-д Уругвай-Шотландын тоглолтын үеэр Хосе Алберто Батиста 54 секундэд улаан авснаас хойших хамгийн богино хугацаанд талбайг чөлөөлсөн явдал болжээ. Улмаар торгуулийн цохилтыг Шинжи Кагава амжилттай гүйцэтгэснээр хүн илүү болсон япончууд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн.

Хүн дутуу үлдсэн колумбчууд зүгээр нэг буугаад өгөхийг хүссэнгүй. Нэг тоглогч нь хөөгдөж, тактикийн сэлгээ хийхээс өөр аргагүй болсон коламбчууд Хуан Куадрадог эрт суулгасан юм. Гэхдээ тэд эхний хагас дуусах хүртэл зогсоо зайгүй довтлож, улмаар 39 дэх минутад үр дүнд хүрсэн. Хуан Куинтерогийн хаалттай цохилтыг Японы хаалгач зогсоож чадаагүй тул тооны харьцаа 1:1 болсон юм. Сонирхуулахад, Хуан Куинтеро хоёр ДАШТ-д гоол оруулсан анхны колумб тоглогч болжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Кот Д'Ивоурын шигшээд гоол оруулж байв. Сонирхолтой нь сүүлийн гоол түүний шигшээдээ хийсэн гурав дахь гоол боллоо.

- Хүний тоогоор илүү гарсан япончууд ДАШТ-ий түүхэнд анх удаа булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоол болгов. Нийт 18 тоглолт.
- Х.Куинтеро хаалттай цохилтоос гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-д одоогоор нийт 4 гоол хаалттай цохилтоос оржээ. Энэ нь дөрвөн жилийн өмнө орж байсан тоотой (3) харьцуулахад нэгээр илүү гарсан аж.
- Карлос Санчесийн улаан хуудасны алдаа Колумбын багийн тус тоглолтод хийсэн анхны алдаа байв.
- Колумбын шигшээ баг үүнээс өмнө Японтой хийсэн гурван тоглолтод хожигдоогүй. (2 хож, 1 тэнцсэн)
- Японы шигшээ Өмнөд Америкийн багуудтай тун муу тоглодог ч өнөөдөр анхны хожлоо авлаа. Тэд өмнө ДАШТ-д тус тивийн багуудтай 4 удаа таарч, нэг тэнцсэн бөгөөд үлдсэн нь хожигдож байв.