К.Роналду ахиад л гоол, дахиад л рекорд
Д. Бямбажаргал
Португал 1:0 Морокко
Гоол: Криштиану Роналду (4) Тоглолтын шилдэг: Криштану РоналдуК.Роналду тус тоглолтын дөрөв дэх минутад буюу эхний довтолгооны оролдлогоороо л булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг дөрвөн гоолтой тэргүүлэх боллоо. Тэрбээр энэ дэлхийн аваргад баруун, зүүн хөл болон толгойгоороо гоол оруулсан юм. Түүнчлэн К.Роналду эхний довтолгооны оролдлогоор бас нэгэн рекордын эзэн болов. Португал эр нийт дөрвөн ДАШТ-д 75 цохилт гүйцэтгэсэн нь дээд амжилтаар бүртгэгдсэн. Түүний ард одоо Бразилын домогт Роналдо 74, Италийн Луижи Рива 71 цохилт гүйцэтгэсэн амжилтаар бичигдэж байна.

- Португал улсын шигшээ баг 2002 онд БНСУ-д 1:0-ээр хожигдсоноос хойш Европын бус багуудад дэлхийн тэмцээнд хожигдсонгүй (6 хож, 3 тн)
- Португал ДАШТ-ий хэсгийн сүүлийн 11 тоглолтод ердөө нэг удаа ялагдсан (2014 онд Германд 4:0). Тэд зургаа хожиж, үлдсэн дөрөвт нь тэнцжээ.
- Морокко улс ДАШТ-д хийсэн сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожигдсон бөгөөд эдгээр 5-д нь гоол оруулаагүй.