Жердан Шакири ардын баатар болов
Д. Бямбажаргал
Швейцарь 2:1 Серб
Гоол: Александр Митрович 5, Гранит Шака 52, Жердан Шакири 90 Тоглолтын шилдэг: Жердан ШакириХөлбөмбөг тааварлашгүй спорт гэдгийг өнөөдөрийн сүүлийн тоглолт харуулав. ДАШТ-д оролцож буй хөлбөмбөгчдөөс хамгийн намхан нь гэгдэх Швейцарийн Жердан Шакири энэ тоглолтын баатар боллоо. Коста Рикаг 1:0-ээр буулган авсан Сербүүд энэ тоглолтын эхний гоолыг оруулсан юм. Дусан Тадичийн хөндлөн дамжуулалтаар Александр Митрович мөргөж гоол оруулснаар Балканы хойгийн баг дөнгөж тав дахь минутад гоолын салхийг хагалсан.
Тоглолтын эхнээс хоёр баг нээлттэй довтолсон тоглолт үзүүлж, эхний 15 минутад найман удаа хаалга руу цохисон юм. Эхний хагаст сербүүдийн довтолгоо хавь илүү үр дүн өгч, аюул тарьж байсан ч хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдөв. Завсарлагаанаар алдаа оноогоо сайтар ярилцаад гарч ирсэн Швейцарийн баг эхнээсээ аюултай довтолгоо зохион байгуулж байв.
