Улсын цол хүртсэн бөхчүүдтэй ТАНИЛЦ
Д. Бямбажаргал
Энэ жилийн баяр наадмаар шинээр цол хүртсэн бөхчүүдтэй танилц.
Улсын аварга
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх улсын арслан Намсрайжавын БатсуурьУлсын харцага
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар
- Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн
Улсын начин
- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Баярсайханы Батжаргал
- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх, аймгийн арслан Шоовдорын Дарханбат
- Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх, аймгийн арслан Цогбадрахын Бямба-Очир
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир
- Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аварга” БТДС, “Их богд” дэвжээний бөх, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох