Конор МакГрегор - Хабиб Нурмагомедовын тулааны тасалбарын үнийг зарлав
Д. Бямбажаргал
UFC-гийн зүгээс сүүлийн үед үзэгчдийн хүлээлт болоод буй Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын тулааныг ирэх аравдугаар сарын 6-нд UFC 229 тулаанаар зохион байгуулах болсон билээ.
Тэгвэл ESPN-ий сэтгүүлч Бретт Окамотогийн мэдээлснээр тус тулааны тасалбарын үнэ суудлаасаа шалтгаалан 205-2505 ам.доллар гэдгийг зарлав. Үүн дээр татварыг нэмээгүй аж.
Тасалбарыг ''www.axs.com"-оор худалдаалах бөгөөд нэг хүн найман тасалбар авах боломжтой. Энэ өдрийн гол тулаанаас өмнө хөнгөн жинд Серхио Петтис - Жуссиэр Формига, хүнд жинд Деррик Льюс, Александер Волков нар тулалдана.UFC has officially announced Khabib vs. McGregor ticket prices, which go on sale Friday. pic.twitter.com/wRutLWRb4o
— Brett Okamoto (@bokamotoESPN) August 14, 2018