3х3-ын охид, залуус хэсгээсээ гарсангүй
Д. Бямбажаргал
23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн манай залуус хэсгээсээ гарсангүй. Залуучуудын шигшээ хэсэгтээ БНСУ, Тайвань, Киргиз, Бангладештай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Тайваньд 15:19-өөр дийлдсэн манай залуус Киргиз болон Бангладешийг дараалан хожсон ч хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын залууст 21:9-өөр хожигдож, дөрөв тоглохдоо 15.8 оноо дунджилсан үзүүлэлттэй хоцорлоо. Энэ хэсгээс БНСУ-ын баг нэг ч хожигдоогүй бол Тайванийн шигшээ баг нэг ялагдсан үзүүлэлтээр хасагдах шатанд орсон.
Хасагдах шатанд БНХАУ - Катар, БНСУ - Казахстан, Иран - Тайвань, Япон - Тайландтай таарлаа.
Эмэгтэй 3х3-ын баг хэсэгтээ Япон, Тайваньд хожигдоод Балбыг ялсан үзүүлэлтээр мөн л хасагдах шатанд шалгарсангүй.