Баку 2018: Д.Сумъяа, Г.Одбаяр нар барилдана
Д. Бямбажаргал
Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэй 57, эрэгтэй 73 кг-д аварга тодрох юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэлтэй Д.Сумъяа, Л.Энхрийлэн, эрчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар хүч сорино.
Ц.Цогтбаатарын багтсан энэ хэсгийг "үхлийн хэсэг" гэхэд буруудахгүй. Олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружов, Молдав гаралтай ч Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээр барилддаг, ДАШТ-ий хүрэл медальт Виктор Скворцов, олимпийн аварга, Италийн Фабио Базель, ДАШТ-ий хошой хүрэлтэй, БНСУ-ын Ан Чанг Рим, Канадын гол найдвар Артур Маргелидон гээд олон шилдгүүд багтсан юм. Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөөд дараагийн даваанд Ф.Базель, Португалын Нуно Сараива нарын ялсантай нь хүч үзнэ. Энэ даваагаа давбал Узбекистаны Г.Бобоев, Тажикстаны С.Махмадбеков нарын ялсантай нь барилдах хуваарьтай. Хоёр давбал нутгийн бөх Р.Оружов, "молдав цагаач" В.Скворцов нарын гарч ирсэнтэй нь оноолт таарна.
ЭМЭГТЭЙ 57 КГ: (52 жүдоч)
- А хэсэг)
- Б хэсэг)
- С хэсэг)
- Д хэсэг)
ЭРЭГТЭЙ 73 КГ: (82 жүдоч)