Залуучуудын ДАШТ-ээс Монголын эмэгтэй баг хошой мөнгө, нэг хүрэлтэй
Д. Бямбажаргал
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болж буй. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын барилдаан өчигдөр дуусч, багийн дүнгээ гаргажээ. Японы эмэгтэй баг найм дахь жилээ дараалан нийлбэр дүнгээр тэргүүлж, мөнгөн медалийг ОХУ-ын баг, хүрлийг БНХАУ-ын баг хүртлээ.
Япончууд эмэгтэйчүүдийн сүүлийн өдөр дөрвөн алтан медаль хүртэж, нийт зургаан түрүүгээр тэргүүлсэн юм. Ингэснээр япончууд сүүлийн таван ДАШТ-д дараалан багадаа дөрвөн алттай буцлаа.
Японы эмэгтэй шигшээ баг зургаан алтаас гадна нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, бүх 10 жингээс медаль зүүжээ.
Монголоос эмэгтэйчүүдийн 55 кг-д Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр 65 кг-д Энхсайханы Дэлгэрмаа мөнгөн медалийн эзэн боллоо. Аваргын төлөө Японы Миюү Имаид 13:3-ээр цэвэр ялагдсан юм. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Энхцэцэг АНУ-ын Алиша Сүе Хокыг 11:0-ээр оноогоор цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан.
Тав дахь өдрийн дүн:
Багийн дүн:- Алт - Япон (215 оноо)
- Мөнгө - ОХУ (160)
- Хүрэл - БНХАУ (127)
- IV байр - Украин (73)
- V байр - Монгол (67)