Будапешт 2018: Т.Түвшинтулга хүрэл медалийн эзэн боллоо
Д. Бямбажаргал
Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61, 74, 86, 125 кг жингийн медалийн барилдаан өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга дагах барилдаанд Энэтхэгийн бөх Сонба Гонганег 7:0-ээр илүүрхээд хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн Бека Ломтазег 6:3-аар ялснаар дэлхийн дэвжээнээс медаль хүртлээ. Булган аймгийн Тэшиг сумын хүчтэн, "Аваргууд академи"-ийн бөх Т.Түвшинтулга бөхийн төрлүүдийн ДАШТ-ээс манай улсын 58 дахь медаль, 31 дэх хүрлийг авчирлаа.
[caption id="attachment_4493" align="aligncenter" width="640"]
Т.Түвшинтулга[/caption]
Заурбек Сидаков дэлхийн шилдгүүдийг ялсаар өөрөө оройд нь гарав[/caption]
Т.Түвшинтулга[/caption]
ЭРЭГТЭЙ 61 КГ
- АЛТ: Йовлис Родригес (Куба) 6:5 Гаджимурад Рашидов (ОХУ)
- ХҮРЭЛ: Т.Түвшинтулга (Монгол) 6:3 Бека Ломтазе (Гүрж)
- ХҮРЭЛ: Жосеф Даниел Колон (АНУ) 13:2 Мохаммадбагер Яхкеши (Иран)
ЭРЭГТЭЙ 74 КГ
[caption id="attachment_4494" align="aligncenter" width="700"]
Заурбек Сидаков дэлхийн шилдгүүдийг ялсаар өөрөө оройд нь гарав[/caption]
- АЛТ: Заурбек Сидаков (ОХУ) 2:2 Автандил Кенчазе (Гүрж)
- ХҮРЭЛ: Бекзод Абдурахмонов (Узбекистан) 3:2 Сонер Демирташ (Турк)
- ХҮРЭЛ: Жордан Барроус (АНУ) 4:4 Фрэнк Чэмизо (Итали)
ЭРЭГТЭЙ 86 КГ
- АЛТ: Дэвид Моррис Тэйлор III (АНУ) 12:2 Фати Эрдин (Турк)
- ХҮРЭЛ: Хассан Язданичарати (Иран) 11:5 Даурен Куруглиев (ОХУ)
- ХҮРЭЛ: Таймураз Фриев Наскидаева (Испани) 7:2 Во Нук Ким (БНСУ)
ЭРЭГТЭЙ 125 КГ
- АЛТ: Гена Петриашвили (Гүрж) 6:0 Жи Вей Дөн (БНХАУ)
- ХҮРЭЛ: Парвиз Хадибасман (Иран) 11:2 Анзор Хизриев
- ХҮРЭЛ: Ничолас Эдвард Гвиаздовски (АНУ) 7:2 Сумит (Энэтхэг)