Жүдо: М.Келменди аварга эргэн ирлээ
Д. Бямбажаргал
Абу Дабигийн Их Дуулга тэмцээн энэ сарын 27-29-нд болно. Олон улсын жүдогийн өдөр (10 дугаар сарын 28) болж буй давхар онцлогтой энэ жилийн дөрөв дэх Их Дуулга тэмцээн юм. Өмнө нь Парис, Дюсселдорф, Экатеринбург хотуудад Их Дуулга тэмцээн болсон билээ. Энэ удаагийн тэмцээнд 62 орны 348 жүдоч цугларсан аж. Олимпийн аварга Чехийн Лукас Крпалеч, Аргентинийн Паула Парето, Косовогийн Малинда Келменди нар оролцохоор нэрээ өгсөн. Ялангуяа Косовогийн бахархал болоод буй М.Келменди аварга 2017 оноос хойш татамид анх удаа гарах юм.
Манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд М.Уранцэцэг, эрчүүдээс Г.Одбаяр, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар оролцохоор болжээ.
ЭМЭГТЭЙ:
- 48 кг:
- 52 кг:
- 57 кг:
- 63 кг:
- 70 кг:
- -78 кг:
- +78 кг:
ЭРЭГТЭЙ:
- 60 кг:
- 66 кг:
- 73 кг:
- 81 кг:
- 90 кг:
- -100 кг:
- +100 кг: