Шинэ дели 2018: Өнөөдөр манай гурван тулаанч рингэнд гарна
Д. Бямбажаргал
Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэй сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай боксчин Т.Болортуул өрсөлдөгчдөө ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр гурван боксчин рингэнд гарна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-д Монхорын Намуун эхний шатанд Балбын Пунам Равалтай, 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжантай, 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Унгарын Сабина Сючтэй тулалдах юм.
[caption id="attachment_4804" align="aligncenter" width="600"]
М.Нандинцэцэг[/caption]
[caption id="attachment_4806" align="aligncenter" width="700"]
М.Намуун[/caption]
[caption id="attachment_4804" align="aligncenter" width="600"]
М.Нандинцэцэг[/caption]
54 кг:
Мягмардуламын Нандинцэцэг. Эрдэнэт хотын "Хангарьд" клубийн тамирчин. Өдгөө 30 настай М.Нандинцэцэг 2008, 2012, 2014, 2016 оны ДАШТ-д оролцсон. "Инчён 2014" Азийн наадмын хүрэл медальт. Түүний өрсөлдөгч Сабина Сючийн хувьд 2011 оноос хойш боксооор хичээллэх болсон, өнөөдөр 26 нас хүрч буй боксчин аж. 2014, 2016 оны ДАШТ-д оролцсон туршлагатай. Бокс тоглохоосоо өмнө сагсан бөмбөгөөр хичээллэж байсан юм.[caption id="attachment_4806" align="aligncenter" width="700"]
М.Намуун[/caption]