
Нэгээр илүү бол мянгаар илүү
Камеруны Яунде хотноо гурван долоо хоног орчим үргэлжилсэн ДАШТ Нидерландын их мастер, 26 настай Ян Гронендейкийн ялалтаар өндөрлөлөө. Тэмцээний дунд үеэс гол өрсөлдөгч Слюмп, Айзендорн, Сипма нараас 1 оноо илүү болсон тэрбээр сүүлийн тавилд Конгогийн шинэхэн их мастер Мукенди Лютетег хожиход л бусад тоглолтоос үл шалтгаалан аваргалах боломжтой байлаа. Гэвч 10 дараалан хайнцаж, “Тэнцээний хаан” […]