
Оюутны улсын аваргууд тодорлоо
Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын […]





