
Теннис: Мария Шарапова эргэн ирлээ
ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова гэмтлийн улмаас сүүлийн таван сар талбайд гараагүй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард баруун мөрөндөө хагалгаа хийлгэсэн тул их спортдоо эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байсан юм. Испанийн Мальорка аралд болдог зүлгэн талбайн тэмцээний эхний өдөр ОХУ-ын теннисчин Мария Шарапова, нутаг нэгт Виктория Кузмоватай учраа таарч, 7:6, 6:0-ээр буулган авлаа. Цагтаа дэлхийн […]









